“Бодь Интернэшнл” ХХК-ийн амжилттай хэрэгжүүлсэн “Тавантолгой-Гашуунсухайт” төмөр замын цогцолбор төслийг “China Daily” сонин онцолжээ. Тус сонин нь 530 мянга гаруй идэвхтэй захиалагчтай, цахим хуудас нь тогтмол 40 сая гаруй үзэлттэй БНХАУ-ын хамгийн нэр хүндтэй сонинуудын нэг юм.
“Тавантолгой-Гашуунсухайт” төмөр замын төслийн тухай нийтлэл тус сонины 2023 оны 10-р сарын дугаарт “Төмөр замын салбарын амжилтыг дагуулсан ямар ч сорилт бэрхшээлийг “Бодь Интернэшнл” компани даван туулахад бэлэн” гарчигтай нийтлэгджээ.
“China Daily” сонины нийтлэлд өгүүлэхдээ: “МУ-ын эдийн засгийг тэлж, нийгмийн хөгжлийг авчрах “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр зам нь Монгол Улсдаа анхны 1-р зэрэглэлийн, уулзваргүй галт тэрэг болж байна. Төсөл хэрэгжсэн 2020-2022 онд Дэлхий нийтийг хамарсан ковид цар тахлаас үүдэн гаднын мэргэжилтэн орж ирэх боломжгүй болох, гадаад дотоодын тээврийн үнэ өсөх, худалдан авалтын нийлүүлэлт зогсонги байдалд орох, санхүүжилтэд хүндрэл учрах түүнчлэн хөрш орны дайны нөхцөл байдал зэргээс шалтгаалан өдөр бүр шинэ хүндрэл бэрхшээлтэй нүүр тулж байсан ч хугацаанд нь ашиглалтад оруулж, нүүрс тээвэрлэлтийг эхлүүлж чадсан” талаар тодотгожээ.
Мөн нийтлэлд “Бодь Интернэшнл” ХХК-ийн төмөр замын мега төслийн гүйцэтгэгчээр ажиллахдаа хуримтлуулсан туршлага, чадамж, дараагийн хэрэгжүүлж буй дэд бүтцийн төслүүдийн талаар онцолсон байна.
Нийтлэлийг бүрэн эхээр нь унших: Bodi ready to take on any challenge in country following railway success – Chinadaily.com.cn