“Бодь Интернэшнл” ХХК-ийн хэрэгжүүлж буй “Тавантолгойн Нүүрс Ачих Логситикийн Төв” (ТНАЛТ) төслийн инженерүүд болох Цахилгаан, автоматжуулалтын ахлах инженер Л.Билгүүндалай, Тоног төхөөрөмжийн цахилгааны инженер М.Пүрэв, Т.Ержан нар БНХАУ-ын Шанси мужийн Чанжи хотод төслийн тоног төхөөрөмжүүдийг эрчим хүчээр тэжээх мотор удирдлагын төвийн (МСС) үйлдвэрийн туршилт (FAT) болон ABB брэндийн ACS880 маркийн давтамж хувиргуурын туршилт тохируулгын сургалтад хамрагдаж байна.
Тус Мотор удирдлагийн төвийг “ABB Shanghai Free Trade zone Industrial” Co., LTD-тэй байгуулсан гэрээний дагуу үйлдвэрлэж дууссан бөгөөд манай инженерүүд МСС болон давтамж хувиргуурын туршилт тохируулгын сургалтад хамрагдсанаар барилга угсралтын явцын туршилт тохируулгын ажлыг төслийн талбайд хийж гүйцэтгэнэ.