“Тавантолгой-Гашуунсухайт” төмөр замын цогцолбор төслийн Дохиолол холбооны системийн танилцуулга сургалтыг Төмөр замын дээд сургуулийн Автоматик, телемеханик ба Холбоо мэргэжлээр суралцдаг 3,4-р курсын оюутнууд болон багш нарт хүргэлээ.
Сургалтыг “Бодь Интернэшнл” ХХК-ийн дэргэдэх Судалгаа Хөгжүүлэлтийн R&D төвд байршуулсан төмөр замын орчин үеийн лабораторийн тоног төхөөрөмжүүдийг ашиглан оюутныг дадлагажуулах хэлбэрээр зохион байгууллаа.
Ингэснээр оюутнууд төмөр замын сүлжээнд шинээр нэвтэрч буй шинэ систем, технологиудын талаар бүрэн мэдээлэлтэй болж байна.