Бодь Групп (Бодь Интернэшнл ХХК)-ээс 2023 онд нийгмийн хариуцлагын хүрээнд “Инженерүүд ирээдүйг бүтээнэ” оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүллээ.

Энэ удаагийн тэтгэлэгт уралдааныг ШУТИС болон ТЗДС-ийн хэмжээнд зарлаж шалгаруулалтыг 2 үе шаттай зохион байгуулан өнөөдөр шилдэг оюутнууддаа батламжийг нь гардуулж байна.

 

ШУТИС-аас шагналт байр эзэлсэн оюутнууд:

1 -р байр: Үйлдвэр хотын дулаан хангамж, 3-р курсийн оюутан Б.Алтансэлэм

2-р байр: Дулааны цахилгаан станцын инженерчлэл, 2-р курсийн оюутан Э.Номинчимэг

3-р байр: Цахилгаан системийн автоматжуулалт, 3-р курсийн оюутан Б.Цэгц

 

ТЗДС-аас шагналт байр эзэлсэн оюутнууд:

1-р байр: Төмөр замын машин ашиглалт, 4-р курсийн оюутан Т.Эрдэнэчулуун  

2-р байр: Цахилгаан хангамж, 3-р курсийн оюутан О.Явуу

3-р байр: Төмөр замын машин ашиглалт, 4-р курсийн оюутан О.Мөнхдорж

 

Бодь Группийн тэтгэлэгт хөтөлбөрт тэргүүн байр эзэлсэн оюутнууд сургуулиа төгсөх хүртлээ сурлагийн үзүүлэлт хангасан тохиолдолд тэтгэлэг үргэлжүүлэн авах боломжтой. Харин шагналт байр эзэлсэн оюутнууд Бодь группийн хэрэгжүүлж буй төслүүдэд дадлага хийх, Судалгаа, хөгжүүлэлтийн R&D төвд зохион байгуулагддаг сургалтуудад хамрагдах, улмаар ажлын гараагаа Бодь Группээс эхлүүлэх зэрэг олон боломж нээгдэж буйгаараа онцлог юм.

Бодь Группийн тухайд Монгол Улсын бүтээн байгуулалтын салбарт стратегийн ач холбогдолтой төслүүд хэрэгжүүлэхийн зэрэгцээ төмөр зам, эрчим хүчний чиглэлээр мэргэжил эзэмшихээр суралцаж буй оюутнуудыг дэлхийд өрсөлдөхүйц чадварлаг инженерүүд болоход хувь нэмэр оруулахыг зорьж байна.

“Инженерүүд ирээдүйг бүтээнэ” тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан шилдэг оюутнууддаа баяр хүргэж, сурлагын өндөр амжилт хүсье.

Бодит Амжилтын Төлөө Бодь Групп