“Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв” төслийн хэрэгжилтийн хүрээнд Багц 1 [Вагонд ачигч]-ийн “Нүүрс барьцалдуулагч системийн барилга”, Багц 5 [Барилга байгууламж, зам талбай]-ын “Удирдлагын барилга”, ”Уурын зуухны барилга”, “Агуулахын барилга”, “Засварын барилга”, “Гадна инженерийн шугам сүлжээ”-ний барилга байгууламжийг тус бүр байнгын ашиглалтад оруулах улсын комисс 2023 оны 12-р сарын 01-ний өдөр Өмнөговь аймгийн, Цогтцэций сумын нутагт байрлах “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхай дахь Төслийн талбайд амжилттай ажиллаа.
Ийнхүү ТНАЛТ төслийн газрын Багц 5-ын барилга угсралтын ажил бүрэн дуусч ашиглалтад хүлээлгэн өгөхөд бэлэн боллоо.







