Бодь группийн охин болон хараат нийт 12 компанийн 75 удирдах түвшний ажилтнуудыг хамруулсан “Бодит манлайлал” удирдах ажилтны зөвлөгөөн амжилттай зохион байгуулагдлаа.
Энэхүү зөвлөгөөн нь манлайлах, багаар ажиллах, багийг удирдах ур чадваруудыг хөгжүүлэх зорилготойгоор жил бүр тогтмол зохион байгуулагдаж байна.
Зөвлөгөөнд оролцсон удирдах түвшний ажилтнууд 2023 онд хэрэгжүүлсэн ажлын үр дүнгээ бусад компаниудын оролцогчдод тайлагнаж, ололт амжилт, сургамжаа нээлттэй хуваалцаж цаашид групп компанийн хэмжээнд хамтран ажиллах боломж, ажлын аргачлалуудыг хэлэлцлээ.
Мөн удирдах ажилтнуудын чадавхыг нэмэгдүүлэх, компаниудын дотоод зохион байгуулалт, уялдаа холбоо, ажлын бүтээл, гүйцэтгэлийн түвшинг бодитойгоор нэмэгдүүлэх чиглэлд сургалт, хэлэлцүүлгүүдийг өрнүүлэв.