Монгол Улсын оны онцлох аж ахуйн нэгжийг шалгаруулах “Entrepreneur 2023” арга хэмжээ @Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Их танхимд зохион байгуулагдлаа. Энэ үеэр бизнесийн салбарт өндөр амжилт гаргаж, нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй онцлох ААН, байгууллага, бизнес эрхлэгчдээс шилдгүүдийг тодруулдаг уламжлалтай.
26 дахь удаагийн уг арга хэмжээнд Бодь Интернэшнл ХХК хоёр номинацид тэргүүлж “ШИЛДЭГ БҮТЭЭН БАЙГУУЛАГЧ ЭНТРЕПРЕНЕР”, “ИННОВАЦ НЭВТРҮҮЛЭГЧ ЭНТЕПРЕНЕР”-ээр ШАЛГАРЛАА.
“Бодь Интернэшнл” ХХК нь 1993 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд өнгөрсөн 30 жилийн хугацаанд дэд бүтэц, барилга бүтээн байгуулалт, эрчим хүчний салбарт Монгол улсын хөгжлийг илтгэх томоохон төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж ирсэн үндэсний бүтээн байгуулагч компаниудын нэг юм.
Тайлант онд, стратегийн өндөр ач холбогдолтой “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замын цогцолбор төслийн бүтээн байгуулалтад техникийн болон улсын комисс 40 удаа шат дараалан ажилласнаар, байнгын ашиглалтад орж бүрэн дуусаад байна.
Дээрх төслийн бүтээн байгуулалт нь Дээд, доод бүтэц, Дохиолол холбоо, Барилга байгууламж, Эрчим хүч, Хөдлөх бүрэлдэхүүн, Хөдлөх бүрэлдэхүүний засварын тоног төхөөрөмж гэсэн 6 багц ажлуудаас бүрдсэн, багц бүртээ техник, технологийн өндөр үр ашигтай, дэвшилтэт, инновацлаг олон шийдлийг нэвтрүүлсэн. Мөн энэ төмөр зам нь Монголын анхны 1-р зэрэглэлийн, уулзваргүй, хүнд даацын төмөр зам гэдгээрээ онцлог юм.
Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд онцгой ач холбогдолтой энэхүү бүтээн байгуулалтад гар бие оролцсон дотоод, гадаадын 700 орчим аж ахуйн нэгжийн 15000 гаруй инженер, техникийн ажилтан, мэргэжилтнүүддээ баяр хүргэж, талархал илэрхийлье.
#Entrepreneur2023 #BodiInternational #BodiGroup