Бодь Интернэшнл компанийн бүтээн байгуулсан “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замын цогцолбор төсөл” нь шинэлэг санаа бүхий Монголын Архитектурын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан бүтээн байгуулалтаар тодорч, Монголын Архитекторуудын Эвлэлийн “ШИЛДЭГ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ” шагналыг хүртлээ.

Төмөр замын цогцолбор төслийн хүрээнд нийт бие даасан 44ш барилга байгууламж, инженер шугам сүлжээний ажлыг бүрэн дуусгаж байнгын ашиглалтад оруулах Улсын комисс шат дараалан ажилласнаар “Тавантолгой төмөр зам” ХХК-д хүлээлгэн өгөөд байна.

Бүтээн байгуулалтад гар бие оролцсон бүх хүнд баяр хүргэж, талархал илэрхийлье.