“Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв” төслийн хэрэгжилтийн хүрээнд Багц-6 [Гадна цахилгаан хангамжийн]-ын “110/35/6 кВ-ын Цанхи дэд станцын өргөтгөл”, ”35кВ-ын 2 хэлхээ ЦДАШ”, “35/6 кВ 4 МВА чадалтай дэд станц”, “35/0.4 кВ-ын 3150 кВА, 2х2500 кВА чадалтай дэд станц”, “35 кВ, 6кВ-ын кабель шугам”, “6/0.4 кВ-ын 1000 кВА чадалтай КТПН маягий дэд станц”-ний барилга байгууламжийг тус бүр байнгын ашиглалтад оруулах улсын комисс 2023 оны 12-р сарын 05-ний өдөр Өмнөговь аймгийн, Цогтцэций сумын нутагт байрлах “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхай дахь Төслийн талбайд амжилттай ажиллаа.
Ийнхүү ТНАЛТ төслийн газрын Багц 6-ын Гадна цахилгаан хангамжийн барилга угсралтын ажил бүрэн дуусаж ашиглалтад хүлээлгэн өглөө.



