*MONGOLIAN PROPERTY AWARDS – 2023*
Барилга, үл хөдлөхийн салбарын оны шилдгийг шалгаруулах 4 дэх удаагийн ёслолын арга хэмжээнд 50 номинацид 176 орчим байгууллага нэр дэвшжээ.
Энэхүү арга хэмжээний үеэр “Бодь Интернэшнл” ХХК-ийн охин компани болох “Бодь Пропертийз” ХХК нь “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замын цогцолбор төслийн хүрээнд “Шилдэг зам тээвэр, дэд бүтцийн бүтээн байгуулалт”,
“Шилжүүлэн ачих терминал” төслийн хүрээнд “Шилдэг боомтын бүтээн байгуулалт” шагналыг тус тус хүртлээ.
Бүтээн байгуулалтад гар бие оролцсон бүх хамтрагч байгууллага болон инженер, техникийн ажилтан, мэргэжилтнүүддээ баяр хүргэж, талархал илэрхийлье.