Энэ онд Монгол – Британийн хамтын ажиллагааны 60 жилийн ой тохиож буй. Ойн хүрээнд Монголбанк, Монгол улсын гадаад харилцааны яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Соёлын яам, ИБУИНХУ-ын Элчин сайдын яам, МҮХАҮТ хамтран зохион байгууллаа.
Энэхүү хуралд “Монгол – Британийн хамтын ажиллагаа 60 жилд” Олон улсын эрдэм шинжилгээний хуралд Бодь Интернэшнл ХХК Английн Пандрол компанийн Алюминотермитийн гагнуурын технологийг анх удаа “Тавантолгой – Гашуунсухайт чиглэлийн төмөр зам”-ын бүтээн байгуулалтад нэвтрүүлж ашигласан туршлага, уг технологийн дагуу хийгдсэн 1-р зэрэглэлийн, уулзваргүй төмөр замын эдийн засагт үзүүлэх ач холбогдлын талаар илтгэл тавьж оролцлоо.
Тус илтгэлийг Бодь Интернэшнл ХХК-ийн төмөр замын ахлах инженер Б.Содбаатар танилцуулсан бөгөөд, илтгэлдээ:
Уулзваргүй, 1-р зэрэглэлийн төмөр замыг, уулзвартай төмөр замтай харьцуулахад



Монгол – Британийн 60 жилийн ойд зориулан Монгол банкнаас эрхлэн гаргасан “Мөнгө Санхүү Баялаг” сэтгүүлийн тусгай дугаарын “Тавантолгой-гашуунсухайт чиглэлийн 1-р зэрэглэлийн, уулзваргүй төмөр замын бүтээн байгуулалтад ИБУИНХУ-ын Пандрол компанийн гагнуурын технологи нэвтэрсэн нь” нийтлэлийг дараах холбоосоор орж уншаарай: https://bodigroup.mn/2024/01/гагнуурын-технологи/









