“Бодь Интернэшнл” компанийн ерөнхий гүйцэтгэгчээр амжилттай ажиллаж, байнгын ашиглалтад бүрэн хүлээлгэн өгсөн “Тавантолгой-Гашуунсухайт” төмөр замын цогц бүтээн байгуулалттай танилцах аялалд Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим болон Монголы Барилгын Үндэсний Ассоциаци ТББ-ын төлөөллүүд оролцож байна.
Тэд аяллын хүрээнд бүтээн байгуулалтын онцлох хэсгүүд болох төмөр замын дээд, доод бүтэц, эрчим хүчний дэд станцууд, дохиолол холбооны системүүд, барилга байгууламжууд, хөдлөх бүрэлдэхүүний засварын төвүүдийн үйл ажиллагаа, ажилтнуудын кемп зэрэгтэй танилцлаа.
Түүнчлэн уг бүтээн байгуулалтад олон улсын стандарт, техник, технологийн мэдлэг, дэвшилтэт, инновацлаг олон шийдлийг хэрхэн нэвтрүүлсэн тухай сайн туршлагаа хуваалцлаа.
Аяллын эхний өдөр арга хэмжээнд оролцогчид Гашуунсухайт боомт дахь уг төслийн бүтээн байгуулалтад ажилласан ажилчдын кемпийн орчин, үйл ажиллагаатай танилцлаа.
Тус кемп нь нийт 210 хүний багтаамжтай, А, Б блок, зөөврийн сууцнаас бүрдсэн нийт 3600 мкв талбайтай.
Хурлын өрөө, оффис, фитнесс заал, чөлөөт цаг өнгөрүүлэх хэсгүүд, ногоон байгууламж зэргийг тохижуулснаар ажилтны ая тухтай ажиллах, амьдрах орчин нөхцлийг бүрэн шийдсэн.