Бодь Группийн нийгмийн хариуцлагын төсөл, хөтөлбөр шалгаруулах уралдаанд шалгарсан Их Өргөө Ротари Клуб ТББ-ийн “Mind Free” төсөлд санхүүжилтийн дэмжлэг үзүүлэн хамтарч хэрэгжүүлэхээр 2024-05-14-ний өдөр хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Энэхүү Санамж бичгийн хүрээнд Талууд орон нутаг болон Улаанбаатар хотын 10 жилийн сургуулиудын 5-7-р ангид суралцаж буй 5,000-6,000 орчим өсвөр насны хүүхэд болон тус аймаг сумдын сэтгэлзүйч, эмч нарыг хамруулна.

🔰ТӨСЛИЙН ҮР ӨГӨӨЖ

🔹 Өсвөр насны хүүхдүүдийн тулгамдаж байгаа сэтгэл зүй, тэр дундаа донтолтын асуудлыг илрүүлж, тусламж үзүүлэх, тусламж эрэн хайх сэдлийг багаас нь зааж өгнө;

🔹 Эцэг эх, асран хамгаалагч, сурган хүмүүжүүлэгч нарын сэтгэл зүйн боловсролыг нэмэгдүүлнэ;

🔹 Сэтгэл зүйч, эмч нарыг чадвартай боловсон хүчин болгоход бэлтгэх, мэргэжлийн түвшинд сэтгэл зүйн анхан шатны тусламжийг хүргэдэг болгоно;

🔹 Анхан шатны хүүхдийн сэтгэл зүйн тусламжын гарын авлагыг бэлтгэх, хангах, түгээх ажил хийгдэнэ;