2024-05-07-ны өдөр Санхүү Эдийн Засгийн Их сургуультай хамтын ажиллагааны санамж бичиг үзэглэлээ. Энэхүү санамж бичгийн хүрээнд талууд санхүү, дэд бүтцийн бүтээн байгуулалтын салбарт ажиллах хүний нөөцийг чадавхжуулах, нийгэм ба олон нийтийн боловсролыг дээшлүүлэх, шилдэг оюутан залуусыг тэтгэлэгт хамруулах, төгсөгчдийг ажлын байраар хангах, судалгаа шинжилгээний ажил, төсөл, хөтөлбөр хамтран хэрэгжүүлж харилцан туршлага солилцохоос гадна тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын хүрээнд нийгэмд чиглэсэн эерэг компанит ажлуудыг өрнүүлэх чиглэлд хамтран ажиллана.
Хамтын ажиллагааны санамж бичигт СЭЗИС-ийг төлөөлж ректор Б.Мөнхбаяр, албаны дарга Д.Анхтуяа, Бодь Интернэшнл ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал Б.Долгормаа, үйл ажиллагаа хариуцсан захирал Г.Эрдэнэчимэг нар гарын үсэг зурж баталгаажууллаа.
Талуудын хамтын ажиллагаанд амжилт хүсье!