Дэлхий дахинаа интернэт хэрэглэгчдийн хамгийн өргөн хэрэглээ болсон Google maps, Google street view дэх Улаанбаатар хотын бүх гудамж, талбайн байр зүйн бодит зураглал, мэдээллийг шинэчлэх төслийг нийгмийн хариуцлагын хүрээнд “Бодь Интернэшнл” компани “Нийслэлийн Бизнес инновац хөгжлийн газар”-тай хамтран хэрэгжүүллээ.
Төслийн хүрээнд багийнхан маань 4028.8 км замыг туулж, 750,360 панорома зургийг баталгаажуулан нийслэлийн 9 дүүргийн гудамж, зам талбай, барилга байгууламжийн 360° зураглал, AR буюу баяжуулсан бодит байдал, виртуал дүрслэл, нийтлэлийг “Google” платформд байршууллаа.
Төслийн үр дүнд УБ хотын бодит дүр зураг, сүүлийн үеийн мэдээллийг интернэт хэрэглэгч бүр дэлхийн хаанаас ч цаг алдалгүй авах боломж бүрдэж байна. Улмаар УБ хотыг дэлхийд таниулан сурталчилж аялах сэдлийг төрүүлэх, монгол орныг зорих жуулчдын тоо нэмэгдэх, аж ахуйн нэгжүүд бизнесээ тэлэх зэрэг олон давуу тал бий болж буй юм.