МИАТ – “Монголика” сэтгүүлийн 2024 оны 03-р улирлын дугаарт “Бодь Интернэшнл” компанийн гүйцэтгэх захирал Б.Долгормаа оролцлоо.
Тэрбээр компанийн үйл ажиллагаа, цаашдын зорилт, амжилтын нөү хау, хэрэгжүүлж буй дэд бүтцийн томоохон төслүүдийн хэрэгжилтийн талаараа онцлон ярилцлаа.
“Монголика” сэтгүүл нь Монгол Улсын нийгэм, эдийн засаг, хөгжлийн бодлого, байгаль, түүх, соёл урлаг, монголчуудын амьдралын хэв маягийг таниулах замаар гаднын хөрөнгө оруулагч, аялан жуулчлагч, ажил хэрэгч зорчигчдод эх орноо сурталчлан таниулдаг 20 жилийн түүхтэй олон улсын сэтгүүл юм.