Бодь Группээс хэрэгжүүлж ирсэн “100 Зуун Мод” төслийн хүрээнд хамт олноороо мод тарих үйл ажиллагааг энэ удаа Сэлэнгэ аймагт байршилтай мод үржүүлгийн газар болох “Домогт шарын гол”-д зохион байгууллаа.
Тарьж, бортоголсон 1,010 ширхэг гацуур модны ургалтын явцад “Домогт шарын гол” ХХК-ийн зүгээс тогтмол анхаарал хандуулж, усалгаа, арчилгааг хийх нөхцөлийг бүрдүүлэн ажиллах юм.
Идэвх, санаачилгатай оролцсон хамт олондоо ажлын өндөр амжилт хүсэн, талархал илэрхийлье.