Хүндээ ээлтэй шилдэг ажил олгогчдыг шалгаруулдаг Good Workplace Awards 2024 арга хэмжээнээс “𝐋𝐞𝐚𝐝𝐞𝐫𝐬𝐡𝐢𝐩 𝐢𝐧 𝐇𝐑 𝐏𝐨𝐥𝐢𝐜𝐲” буюу “Хүний нөөцийн бодлогоор манлайлагч шилдэг ажил олгогч” шагналыг Бодь Интернэшнл компани хүртлээ. Хамт олондоо халуун баяр хүргэе.
 
Манай компани “Хүний нөөцийн бодлого”-ын хүрээндээ ажилтнуудынхаа сайхан байдал, сэтгэл ханамж, ур чадвар, бүтээмжийг дээд түвшинд байлгах, байгууллагын соёлыг бэхжүүлэхэд онцгой анхаарал хандуулдаг. Мөн хамгийн орчин үеийн хүний нөөцийн менежментийн аргачлал, технологиудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн, байгууллага ажилтан хамтдаа хөгжихөд чиглэсэн “4В” олон талт цогц бодлого, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байна.