Төслийн менежерүүд, шийдвэр гаргагчид, манлайлагчдын хамгийн том чуулга уулзалт “Төслийн удирдлагын хөгжил: Маргаашийн амжилтын түүхийг бүтээх нь” сэдвийн хүрээнд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
 
PMI Mongolia Chapter-с 9 дэх жилдээ зохион байгуулж буй энэ удаагийн арга хэмжээнд Бодь Групп хамтран ажиллаж, төслийн удирдлагын туршлага, аргачлал, ололт амжилт болон сүүлийн үеийн дэлхий дахины чиг хандлага, ирээдүйн талаар санал бодлоо хуваалцсан юм.
 
Мөн арга хэмжээний үеэр “Бодь Интернэшнл” ХХК-ийн 2024 онд амжилттай хэрэгжүүлсэн “Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв” төслийг удирдагч Т.Даваадалай “BEST PROJECT MANAGER of the year” – Шилдэг төслийн удирдагчаар шалгарлаа.