“Бодь Групп”-ийн охин болон хараат 16 компанийн 73 удирдах түвшний ажилтныг хамруулсан “БОДИТ МАНЛАЙЛАЛ” зөвлөгөөн дөрөв дэх жилдээ амжилттай зохион байгуулагдлаа.

Зөвлөгөөний үеэр удирдах ажилтнууд маань 2024 оны ажлын амжилт, сургамжаа хуваалцаж, 2025 оны гол стратегийн зорилтуудыг тодорхойлон, хөгжлийн шинэ санаачилга, чиглэлүүдийг онцлон хэлэлцлээ.

“Бодит манлайлал” зөвлөгөөн нь компаниудын хооронд харилцан туршлага солилцох, хамтын ажиллагааг бэхжүүлэх, уялдаа холбоог өргөжүүлэхээс гадна удирдах ажилтнуудын манлайлал болон баг удирдах ур чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн чухал ач холбогдолтой арга хэмжээ юм.