Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмрээ оруулж буй оны онцлох аж ахуйн нэгжийг шалгаруулдаг “ENTREPRENEUR-2024” арга хэмжээг 27 дахь жилдээ зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээний үеэр “Бодь Интернэшнл” компанийг 2024 оны шилдэг 10 аж ахуйн нэгжийн нэгээр тодрууллаа.

Бодит амжилт бүрийг хамтдаа бүтээж ирсэн эрхэм хамт олон, ханган нийлүүлэгчид, хамтран ажиллагч түнш байгууллагууддаа талархал илэрхийлье.