Монгол Улсын эдийн засаг, бизнесийн салбарт манлайлж буй шилдэг бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг шалгаруулдаг МҮХАҮТ-ын “Lady Entrepreneur 2025” арга хэмжээний шилдэг “Дэвшилтэт техник технологи, Ноу-хау нэвтрүүлэгч Энтрепренёр хатагтай” шагналыг “Бодь Интернэшнл” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Долгормаа хүртлээ. 
 
Б.Долгормаа захирлын удирдлага, стратегийн бодлогын хүрээнд “Бодь Интернэшнл” ХХК нь дэд бүтэц, төмөр зам, эрчим хүч, уул уурхайн салбарт томоохон төслүүдийг амжилттай хэрэгжүүлж, тогтвортой хөгжил, эмэгтэйчүүдийн манлайлал, жендерийн тэгш байдлыг дэмжихэд онцгойлон анхаарч ажиллаж байна. Мөн Монгол инженер, мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлж, дэвшилтэт техник, технологи, инновац, ноу-хауг нэвтрүүлэн, улс орны хөгжил, эдийн засгийн өсөлтөд бодит хувь нэмэр оруулсаар байна.
 
“Бодь Интернэшнл” компанийн бодит амжилтыг хамтдаа бүтээлцэж ирсэн эрхэм хамт олон, хувьцаа эзэмшигчид, хамтран ажиллагч түнш байгууллагууддаа гүн талархал илэрхийлье.