📄 ТАВАНТОЛГОЙ–ГАШУУНСУХАЙТ ТӨМӨР ЗАМЫН ЦОГЦОЛБОР ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛСЭН ГЭРЭЭНҮҮД
“Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой төмөр зам” ХХК болон “Бодь Интернэшнл” ХХК-ийн хооронд байгуулсан “Тавантолгой–Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын зураг төсөл, худалдан авалт, барилгын ажлын санхүүжилтийн гэрээ”-ний хүрээнд Монгол Улсын стратегийн өндөр ач холбогдолтой, дэд бүтцийн томоохон цогцолбор төслийг амжилттай хэрэгжүүлж дууссан, одоо тус төмөр замыг нүүрс тээврийн үйл ажиллагаанд ашиглаж байна.
📌 Тус гол гэрээний хэрэгжилтийн явцад хэд хэдэн хавсралт гэрээ байгуулагдсан байдаг.
📑 ХАВСРАЛТ БОЛОХ НҮҮРС НИЙЛҮҮЛЭХ ГЭРЭЭНИЙ ХҮРЭЭНД
2019–2023 оны хооронд “Эрдэнэс Тавантолгой” ХК нь нүүрсээ БНХАУ-ын худалдан авагчдад экспортлон борлуулж, уг борлуулалтын төлбөрийг “Бодь Интернэшнл” ХХК төмөр замын бүтээн байгуулалтын ажлын санхүүжилтийн төлбөрт хүлээн авч байв.
📅 ЭДГЭЭР ГЭРЭЭНҮҮД ИЛ ТОД БАЙСАН:
Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу тус гэрээг 2022 оны 12 дугаар сарын 9-ний өдөр төрийн нууцаас гаргаснаар, энэхүү мэдээлэл олон нийтэд ил тод байх нөхцөл бүрдсэн байдаг.
📊 ДООРХ ГРАФИКАД
Үндсэн гэрээ болон дагалдах гэрээнүүдийн ялгаа болон уялдаа холбоо, төсөл хэрэгжилтийн цогц бүтцийг танилцуулж байна.