“Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой төмөр зам” ХХК, “Бодь Интернэшнл” ХХК-ийн хооронд байгуулсан Тавантолгой–Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын зураг төсөл, худалдан авалт, барилгын ажил гүйцэтгэх болон санхүүжилтын гэрээний хүрээнд Монгол Улсын стратегийн өндөр ач холбогдолтой, дэд бүтцийн томоохон цогцолбор төслийг амжилттай хэрэгжүүлж дууссан. Одоо тус төмөр замыг тээвэрлэлтийн үйл ажиллагаанд хэвийн ашиглаж байна.
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2019–2023 оны хооронд төслийн санхүүжилтын нүүрсийг БНХАУ-ын худалдан авагч нарт нийлүүлсэн бөгөөд уг борлуулалтын төлбөрийг “Бодь Интернэшнл” ХХК төмөр замын бүтээн байгуулалтын ажлын төлбөрт хүлээн авч байв.
Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 449 дүгээр тогтоолоор, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн ажлын холбогдох гэрээг төрийн нууцаас гаргаж, ил болгосон.
Төслийн холбогдох гэрээнүүдийн бүтэц, хэрэгжилтийн схем, уялдаа холбоог нэгтгэн танилцуулж байна.

