Тавантолгой–Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын (EPC) гэрээний дагуу гүйцэтгэсэн 6 БАГЦ АЖИЛ

• Монгол Улсад анх удаа нэгдүгээр зэрэглэлийн, уулзваргүй, хүнд даацын төмөр замын технологийг нэвтрүүлж, олон улсын стандартад нийцсэн иж бүрэн дэд бүтцийг барьж байгуулсан.

• Төмөр зам ашиглалтад орсноор Тавантолгойн бүлэг ордоос олборлосон нүүрсийг өртөг бага өндөр хүчин чадлаар, богино хугацаанд байгаль орчинд ээлтэй, аюулгүй тээвэрлэх боломж бүрдэж, манай улсын экспортын орлогыг нэмэгдүүлэх суурь нөхцөл болсон.

• Энэхүү цогцолбор бүтээн байгуулалтад 700 гаруй дотоод, гадаадын аж ахуйн нэгж, 15 мянга гаруй инженер, техникийн ажилтан, мэргэжилтнүүд гар бие оролцсон бөгөөд энэ нь үндэсний инженер, техникийн ажилтнуудын мэдлэг, туршлага, чадавхыг олон улсад өрсөлдөхүйц түвшинд хүргэх бодитой алхам болсон юм.