МЭДЭГДЭЛ

Олон нийтийн цахим сүлжээ болон нэр бүхий мэдээллийн сайтаар “…2023 онд Нийслэлээс зарласан “Автомашины цахим гэрчилгээ (RFID tag)-г суурилуулах” ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер; 2023 онд Зам тээврийн хөгжлийн яамнаас зарласан “RFID технологи нэвтрүүлэх, тээврийн хэрэгслийн бүртгэлийн мэдээллийн санг өргөжүүлэх” тендерүүдэд ганцаараа орж өрсөлдөгчгүйгээр шалгарсан Бодь-Электроникс ХХК нь Бодь группийн хамаарал бүхий компани …” гэсэн бодит байдалд огт нийцээгүй, үндэслэлгүй, ташаа мэдээлэл түгээд байна.

Мэдээлэлд дурдагдсан “Бодь-Электроникс” ХХК нь хувьцаа эзэмшигч, өмчлөгч, эрхэлж буй үйл ажиллагаа зэргээрээ “Бодь Групп” ХХК, “Бодь-Интернэшнл” ХХК-д ямар нэгэн хамааралгүй этгээд болохыг албан ёсоор мэдэгдье.

“Бодь-Электроникс” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, өмчлөгчийн бүртгэл бүхий холбогдох мэдээллийг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн нээлттэй мэдээллийн сан болох  https://opendata.burtgel.gov.mn/lesinfo/2689804  вэб хуудаснаас харах боломжтой.

Иймд, олон нийтийг төөрөгдөлд оруулж болзошгүй, нягтлан шалгаагүй, ташаа мэдээлэлд автахгүй байхыг уриалж байна.