“Бодь Интернэшнл” ХХК-аас санаачлан Жангар редакцтай хамтран бүтээсэн “Төмөр Зам” хүүхдийн номыг нийгмийн хариуцлагын хүрээнд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн харьяа нийт 28 цэцэрлэг, 5 аймгийн “Ид шидийн орон” хүүхэд хөгжлийн төвүүд болон Өмнөговь аймгийн сумдын сургууль, цэцэрлэгүүдэд хандивлалаа.
 
Монголын ирээдүй болсон хүүхэд багачуудын боловсрол, танин мэдэхүйд үнэтэй хувь нэмэр оруулах энэхүү бүтээл нь хүүхдүүдэд төмөр замын талаарх анхны ойлголтыг сонирхолтой, бүтээлч хэлбэрээр хүргэх зорилготой. Цаашид компанийн зүгээс номын хүртээмжийг өргөжүүлж, илүү олон хүүхдэд хүргэхээр төлөвлөж байна.