Хот төлөвлөлт, дизайны салбарын нэрт мэргэжилтэн, “Soft City” буюу “Зөөлөн хот” номын зохиогч Дэвид Сим Монгол Улсад хийж буй айлчлалынхаа хүрээнд Бодь Группийн урилгаар Судалгаа, хөгжүүлэлтийн төвд (R&D төв) зочлон, өөрийн мэдлэг, туршлагаасаа хуваалцаж, сонирхолтой яриа өрнүүллээ.

Түүний дэвшүүлдэг “Зөөлөн хотын” үзэл баримтлал нь хот төлөвлөлтөд хүний хэрэгцээг эн тэргүүнд тавих, амьдрахад таатай орчныг бүрдүүлэхэд чиглэдэг. Энэхүү үзэл санаа нь байгаль, цаг уурын нөхцөлд зохицсон зөөлөн уур амьсгалтай бичил орчин бүрдүүлж, нийгмийн харилцааг дэмжих, хүн төвтэй хотыг бий болгоход түлхүү анхаардаг гэдгээрээ онцлогтой.

“Зөөлөн хот” концепцийн хүрээнд санал болгодог шийдлүүд нь жижиг, энгийн, уян хатан байдлаараа онцлог бөгөөд энэ нь хот төлөвлөлтөд тогтвортой, хүртээмжтэй, хүнлэг хандлагыг түгээж буй чухал арга зам юм.