Түүхэн замнал
Бодит амжилтын төлөө
1993 - Бодь Интернэшнл ХХК
Бодь Интернэшнл ХХК нь 1993 оны 7-р сард үүсгэн байгуулагдав.
1995 - Голомт банк
Хувийн арилжааны Голомт банк, анхны лизингийн үйлчилгээний Монгол Лизинг компаниудыг байгуулав.
1997 - Бодь Пропертийз ХХK
Барилгын төсөл хэрэгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулах Бодь Пропертийз ХХК байгуулагдав.
2001 - Эс-Би Логистикс ХХК
Олон улсын ачаа тээврийн Эс-Би Логистикс ХХК, бичил санхүүгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийж байгуулав.
2003 - Бодь цамхаг
“Бодь цамхаг” хамгийн орчин үеийн дизайн шийдэл бүхий оффис барилгыг “Бодь Пропертийз” ХХК ашиглалтад оруулав.
2006 - Голомт хотхон
Голомт хотхон орон сууц болон үйчилгээний цогцолборыг бүрэн ашиглалтанд оруулав.
2009 - Грийн сити гарден ХХК
Улаанбаатар хотын иргэдийг эрүүл, чанартай хүнсний ногоогоор хангах зорилготой “Green City Garden” ХХК байгуулагдав.
2013 - Ред Рок Ресорт
Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт "Red Rock Resort" төслийг эхлүүлж, 2015 онд үйл ажиллагааг нь эхлүүлэв.
2014 - Голомт Файнэншл Групп ХХК
Голомт Файнэншл Групп ХХК банк санхүү, даатгал, үнэт цаас, хөрөнгө оруулалтын санхүүгийн Групп компанийг байгуулав.
2015 - Цэцэнс Майнинг энд Энержи ХХК
Цэцэнс Майнинг энд Энержи ХХК-ийн хөрөнгө оруулалт хийж, уул уурхай, эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулах суурийг тавив.
2019 - Тавантолгой – Гашуунсухайт чиглэлийн төмөр зам
Тавантолгой – Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төслийн ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж эхлэв.
2022 - Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв
Жилд 20 сая/тонн түүхий нүүрсийг вагон тээвэрт ачих хүчин чадалтай логистикийн төвийг бүтээн байгуулж байна.
Бидэнтэй холбогдох
Парк Плэйс Товер
Сүхбаатар дүүрэг, Чингисийн өргөн чөлөө 24, Парк Плэйс Товер 3-р давхар. Улаанбаатар хот