Удирдлагын баг

Бодит амжилтын төлөө

Б.ДОЛГОРМАА

Гүйцэтгэх захирал

Б.ЭРДЭНЭБАЯР

Төсөл хариуцсан захирал

Э.ЖАВХЛАНТ

Хөрөнгө оруулалт, бизнес хөгжил хариуцсан захирал

В.МЯГМАРЖАВ

Санхүү хариуцсан захирал

Г.ЭРДЭНЭЧИМЭГ

Үйл ажиллагаа хариуцсан захирал

БӨХБАТЫН ДОЛГОРМАА

Гүйцэтгэх захирал

 

Бөхбатын Долгормаа нь 2020 оноос “Бодь Интернэшнл” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Тэрээр “Бодь Интернэшнл” ХХК-д Санхүү үйл ажиллагаа хариуцсан захирал,  “Голомт Файнэншил групп” ХХК-д Санхүү эрхэлсэн захирал, “Үндэсний соёл амралтын хүрээлэн”  ХХК-д Санхүү эрхэлсэн захирал, “Голомт” банканд Эдийн засагч, Ахлах Эдийн засагчийн албан тушаалыг хашиж байсан. Банк, санхүүгийн салбарт 21 жил ажилласан туршлагатай.

Б.Долгормаа нь 2003 онд Санхүү эдийн засгийн их сургуулийг төгсөж нягтлан бодогч, банк санхүүгийн эдийн засагч мэргэжил эзэмшсэн. 2011 онд  БНСУ-ын Хандонг Глобал Их сургуульд Бизнесийн удирдлагын магистр, 2018 онд Австралийн үндэсний их сургуульд Санхүү удирдлагын магистр цол хамгаалсан. Монгол улсын хугацаагүй эрхтэй Мэргэшсэн нягтлан бодогч, Татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогч зэрэгтэй. 2023 онд Харвард Бизнесийн сургуулийн “Harvard Managementor” хөтөлбөрийг дүүргэсэн.

БАНЗРАГЧИЙН ЭРДЭНЭБАЯР

Төсөл хариуцсан дэд захирал

 

Банзрагч овогтой Эрдэнэбаяр нь 2019 оноос “Бодь интернэшнл” ХХК-д Төмөр замын төсөл хариуцсан дэд захирлаар ажиллаж байна. Тэрээр “Монкон констракшн” ХХК-д Төслийн менежер, “Монголын төмөр зам” ТӨХК-д Барилга угсралтын менежер, Дэд захирлаар, “Энержи ресурс рэйл” ХХК-д Замын инженер, “УБТЗ” ХНН-д Мастер, Инженер, Ахлах инженер зэрэг албан тушаалыг хашиж байсан. Төмөр замын салбарт тасралтгүй 17 жил ажилласан туршлагатай.

Б.Эрдэнэбаяр нь 2009 онд ОХУ, Эрхүү, Зам харилцааны их сургуульд Төмөр замын барилгын инженер мэргэжил эзэмшсэн. 2023 онд Харвард Бизнесийн сургуулийн “Harvard Managementor” хөтөлбөрийг дүүргэсэн.

ЭНХБАЯРЫН ЖАВХЛАНТ

Хөрөнгө оруулалтын газрын захирал

 

Энхбаяр овогтой Жавхлант нь 2019 оноос “Бодь интернэшнл” ХХК-д Бизнес хөгжил хариуцсан дэд захирал, Хөрөнгө оруулалтын газрын захирал албан тушаалыг тус тус хашиж байна. Тэрээр “Пинган” ХХК-ийн үүсгэн байгуулагч, “Күнлүн” группийн худалдааны төлөөлөгч, “Энержи ресурс” ХХК-ийн борлуулалт хариуцсан менежер, “Сүнрүн” ХХК-ийн Монгол дахь төлөөлөгч зэрэг албан тушаалыг хашиж байсан. Хөрөнгө оруулалт, борлуулалтын салбарт 16 жил ажилласан туршлагатай.

Э.Жавхлант нь 2005-2007 онд МУИС-д Хятад хэл, Эрдэс баялгийн чиглэлээр хос мэргэжил эзэмшсэн. 2010 онд БНХАУ-ын Тианжины Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийг төгсч, Олон улсын бизнес удирдлагын мэргэжил эзэмшсэн.

ВАНГАНЫ МЯГМАРЖАВ

Санхүүгийн удирдлагын газрын захирал

 

Ванганы Мягмаржав нь 2020 оноос “Бодь Интернэшнл” ХХК-ийн Санхүү хариуцсан захирлаар ажиллаж байна. Тэрээр 2003 оноос “Бодь Интернэшнл” ХХК-д ажиллаж байгаа бөгөөд Санхүүгийн шинжээч, Ахлах нягтлан, Ерөнхий нягтлан бодогч, Санхүү бүртгэлийн хэлтсийн захирал, Санхүүгийн удирдлагын газрын захирлаар тус тус ажиллаж байсан. Түүнчлэн, ажиллах хугацаандаа “Цэцэнс Майнинг энд Энержи” ХХК-ийн Санхүү хариуцсан захирал, “Өндөр Улаан Травел” ХХК-ийн Санхүү хариуцсан захирлыг үүргийг давхар гүйцэтгэж байсан. Хэрэгжүүлж байсан Оюу толгой 35кВт агаарын шугам, Иргэний цахим ухаалаг үнэмлэх, Нисэхийн бодит ажиглалтын систем зэрэг төслүүдэд санхүүгийн менежерээр ажиллаж байсан туршлагатай.

В.Мягмаржав нь 2003 онд Мандах Бүртгэл Их сургуулийг нягтлан бодогч, татварын хяналт шалгалт чиглэлээр төгссөн. Монгол улсын хугацаагүй эрхтэй Мэргэшсэн нягтлан бодогч зэрэгтэй. 2023 онд Харвард Бизнесийн сургуулийн “Harvard Managementor” хөтөлбөрийг дүүргэсэн.

ГОТОВЫН ЭРДЭНЭЧИМЭГ

Үйл ажиллагааны удирдлагын газрын захирал

 

Готов овогтой Эрдэнэчимэг нь 2021 оноос “Бодь Интернэшнл” ХХК-д Үйл ажиллагаа хариуцсан захирлын албан тушаалыг хашиж байна. Тэрээр МБҮА-д Төслийн зохицуулагч, ММНБИ-д Удирдах зөвлөлийн ажлын албаны дарга, Төслийн удирдагч, “Эс ди сервис” ХХК-ийн Гүйцэтгэх захирал, “Эс Девелопмент” ХХК-ийн Санхүү, стратеги төлөвлөлтийн хэлтсийн захирал, “Бодь Пропертийз” ХХК-ийн Санхүү, гэрээ бүртгэлийн хэлтсийн захирал, “Бодь Интернэшнл” ХХК-ийн Эдийн засагч, “Мон Си Кон” ХХК-ийн Нягтлан бодогч, “Бизкон аудит”ХХК-ийн Туслах аудиторын албан тушаалыг хашиж байсан. Төслийн удирдлага, банк, санхүүгийн салбарт 23 жил ажилласан туршлагатай.

Г.Эрдэнэчимэг нь 2003 онд СЭЗДС-д Нягтлан бодогч – Банк зээлийн эдийн засагч мэргэжил эзэмшсэн. 2014 онд МУИС-д Эдийн засгийн ухааны магистр, Үл хөдлөх хөрөнгө, газрын эдийн засгын магистр цол хамгаалсан. Монголын мэргэшсэн нягтлан бодогч, Аудитор зэрэгтэй. 2023 онд Харвард Бизнесийн сургуулийн “Harvard Managementor” хөтөлбөрийг дүүргэсэн.