Бодь группийн инженерүүд “Оюуны өмч, төмөр замын инновац” өдөрлөгт оролцлоо

“УБТЗ” ХНН үүсэн байгуулагдсаны 75 жилийн ой болон Дэлхийн оюуны өмчийг хамгаалах өдрийг тохиолдуулан тус өдөрлөгийг “УБТЗ-75 жил ба Инновац” уриан дор зохион байгуулагдаж байна. Энэхүү өдөрлөгт “Бодь” группийн инженерүүд “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замын цогцолбор төслийн хүрээнд нэвтрүүлсэн шинэлэг техник, технологиудын шийдлүүдийг танилцуулж, сайн туршлагаа хуваалцан оролцож байна.  

“Financial Elites Networking Event 2024” арга хэмжээ боллоо

Санхүүгийн чиглэлээр олон улсын мэргэжлийн цол, зэрэгтэй (ACCA, CGMA, CIMA, AICPA, CFA, CMA, CISA) Монгол мэргэжилтнүүд болон эдгээр мэргэжлийн зэргийг эзэмшихээр суралцаж буй суралцагчид, төгсөгчид “Financial Elites Networking Event”-д нэгдэн туршлага солилцож, хамтран ажиллах боломжуудын талаар хэлэлцлээ. Энэхүү уулзалт арга хэмжээнд СЭЗИС-ийн 2003 оны төгсөгч “Бодь Интернэшнл” ХХК-ийн гүйцэтгэх захирал…

“Тавантолгой Гашуунсухайт” төмөр замын дохиолол холбооны танилцуулга, хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

Өнөөдөр Бодь Интернэшнл ХХК-ийн Судалгаа Хөгжүүлэлтийн Төвд “Тавантолгой Гашуунсухайт төмөр замын дохиолол холбооны танилцуулга, хэлэлцүүлэг” сэдэвт хэлэлцүүлэг амжилттай болж өндөрлөлөө. Хэлэлцүүлэгт Монгол улсын төмөр замын дохиоллын мэргэжлийн 45 инженер, мэргэжилтнүүд, удирдлагуудын төлөөлөл оролцсон юм. “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замын дохиолол холбооны системд галт тэрэгний хажуугийн илрүүлэх систем буюу 5Т систем, галт тэрэгний автомат зурмагийн программыг…