Бүтээн байгуулалтууд

Бодит амжилтын төлөө

“БОГДХАН ТӨМӨР ЗАМ” ТӨСӨЛ

Монгол улсад анх удаа онцгой төвөгшил бүхий төмөр замын туннел, эсткадан /том хэмжээний гүүр/ гүүрэн байгууламжийг бүтээн байгуулна.

“Богдхан төмөр зам” төсөл нь Рашаант өртөөнөөс Мааньт өртөө хүртэл 144.9 км төмөр зам болон түүнийг дагалдах дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл юм. Энэхүү төслийн хүрээнд Монгол Улс – OХУ-ын хувь нийлүүлсэн “УБТЗ ХНН, Зэвсэгт хүчний Жанжин Штаб, Бодь Интернэшнл ХХК гүйцэтгэгчээр оролцож байна.

“Богдхан төмөр зам” нь Мааньт өртөөнөөс салбарлан Улаанбаатар хотын баруун урд талаар тойрч, Хөшгийн хөндийн Олон улсын онгоцны шинэ буудал орчмоор дайран, Сонгинохайрхан дүүргийн нутаг дахь Рашаант өртөөтэй холбогдоно.

Төслийн хүрээнд анх удаа онцгой төвөгшил бүхий төмөр замын туннел, эстакад /том хэмжээний гүүр/ гүүрэн байгууламжийг бүтээн байгуулах юм.

Нийгэм, эдийн засгийн ач холбогдол

  1. Нийслэл дундуур дайран өнгөрөх галт тэрэгнээс ялгарах дуу чимээ, стресс, иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх байдал эрс багасна,
  2. Хот доторх төмөр замын дөрвөн гарам дээр галт тэрэгний хөдөлгөөнөөс үүдэн авто замыг хоногт дунджаар 230 минут хаадаг байвал 84.8 хувиар буурна,
  3. Гармын хөдөлгөөнийг хязгаарлах хугацааг бууруулснаар жилд дунджаар 445 сая төгрөгийн авто тээврийн хэрэгслийн шатахууны үргүй зарцуулалтыг хэмнэнэ.
  4. Экспорт, импортын болон транзит тээврийн орлого төслийн хэрэгжилтийн 30 жилийн хугацаанд хамгийн багадаа 34.82 сая ам. Доллароос 64.95 сая ам. Доллар болж 2 дахин нэмэгдэн, гадаад худалдааны эргэлтийг эрчимжүүлэх чухал хүчин зүйл болно.
  5. Ашиглалтын явцад байнгын болон түүнийг дагалдаж орон нутагт нийт 1800 орчим ажлын байр шинээр бий болно.
  6. Төмөр замын чиг дагуух хотын дүүрэг, суурин газрууд, сумдын суурьшмал хүн амын тоо 6 дахин нэмэгдэж, эдийн засгийн хөгжил богино хугацаанд эрчимжинэ.
  7. Хүн бүхэнд хүртээмжтэй, чанартай нийгмийн дэд бүтцийн цогц үйлчилгээг үзүүлэх боломжтой соёл, аялал жуулчлал, ногоон хөгжил бүхий суурьшлын бүс бий болж, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулна.
  8. Төмөр зам, авто зам, агаарын замын огтлолцол бүхий логистикийн сүлжээ болон хөгжинө.

“Богдхан төмөр зам” төсөл нь Улаанбаатар хотын автозамын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, дэд бүтцийг дагасан дагуул суурьшлын бүс байгуулахад чиглэсэн. Тус төсөл хэрэгжсэнээр жилд авто зам хаах 71,260 мин буюу 1,188 цаг, 49 хоногийг хэмнэж, Улаанбаатар хотын тулгамдсан асуудал болох авто замын түгжрэлийг бууруулах боломжтой байна. Улаанбаатар хотын гол замын дөрвөн хэсэгт төмөр зам, авто зам хоёр огтлолцдог бөгөөд эдгээр гарамд дунджаар хоногийн 230 минутыг галт тэрэгний хөдөлгөөнд зориулж, авто замыг хааж байна. Богдхан төмөр замыг ашиглалтад оруулснаар энэ хугацааг 35 минут болгож буюу 84.8 хувиар бууруулах боломжтой байна

“Тавантолгой Төмөр Зам” ХХК болон “Бодь Интернэшнл” ХХК нарын хооронд Богдхан төмөр зам төслийн эстакад гүүр, туннелын зураг төсөл, худалдан авалт, барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдав.

“Богдхан төмөр зам” төслийн эстакад гүүр, туннелийн зураг төсөл, худалдан авалт, барилгын ажил гүйцэтгэх гэрээнд заасан ажлын цар хүрээ

“Богдхан төмөр зам” төслийн туннелийн байгууламж

Туннел-1 /Эмээлт/

Техник эдийн засгийн үндэслэлд Туннел-1 байгууламж нь Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 32-р хорооны нутагт, шулуун уртаар Хүй долоон худаг наадмын цогцолбороос урагш 4 км, Улаанбаатар хотоос баруун тийш 28 км зайд Эмээлт суурьшил, түүхий эдийн бүсэд Эмээлт уулын баруун бэлд 5,460 метр урттайгаар төлөвлөгдсөн.


Туннел-2 /Авдар-Уул/

Техник эдийн засгийн үндэслэлд Туннел-2 байгууламж нь Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт Улаанбаатар хотоос баруун урагш 49 км, аймгийн төв Зуунмодоос баруун урагш 26 км, Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлаас зүүн урагш 20 км зайд Дойтын шар уул, Улаан гозгор уулын заагт 9,140 метр урттайгаар төлөвлөгдсөн.

 

“Богдхан төмөр зам” төслийн эстакад гүүрийн барилга байгууламж

Эстакад-1 /Туул/

Техник эдийн засгийн үндэслэлд Эстакад-1 гүүрийн байгууламж нь Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт 3,450 метр урттайгаар төлөвлөгдсөн.

 

Эстакад-2 /Бөхөг/

Техник эдийн засгийн үндэслэлд Эстакад-2 гүүрийн байгууламж нь 1,320 метр урттайгаар төлөвлөгдсөн. 

 

 

Захиалагч “Тавантолгой Төмөр Зам” ХХК-аас 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 1/1514 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр мэдэгдэл ирүүлж, гэрээний дагуу гүйцэтгэж байсан ажлуудыг түр зогсоов. 

"Тавантолгой - Гашуун сухайт төмөр зам" цогцолбор төсөл