Бүтээн байгуулалтууд
Бодит амжилтын төлөө
“ТАВАНТОЛГОЙН НҮҮРС АЧИХ ЛОГИСТИКИЙН ТӨВ” ТӨСӨЛ
“Эрдэнэс Тавантолгой” ХК – ийн экспортыг нэмэгдүүлэх, тээврийн зардлыг бууруулах “ТАВАНТОЛГОЙН НҮҮРС АЧИХ ЛОГИСТИКИЙН ТӨВ” – төслийн бүтээн байгуулалтыг энэ оноос хэрэгжүүлж эхэллээ. Төсөл хэрэгжүүлэх талбай нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрлах “Тавантолгой” нүүрсний бүлэг ордын талбайд байрлах юм.
Дэвшилтэт техник технологид суурилсан энэхүү логистикийн төв нь жилд 20 сая/тонн түүхий нүүрсийг вагон тээвэрт ачих хүчин чадалтай байна. Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр “Бодь Интернэшнл” ХХК ажиллаж, санхүүжилтийг “Тавантолгой төмөр зам” ХХК өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр төсөлд тусгасан.
“Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв” төсөл нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Баруун, Зүүн Цанхийн уурхайгаас олборлогдсон түүхий нүүрсийг “Тавантолгой-Гашуунсухайт”, “Тавантолгой – Зүүнбаян” чиглэлийн төмөр замын вагон тээвэрт ачих, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2021-2025 оны дунд хугацааны бизнес төлөвлөгөөний дагуу хэрэгжих Нүүрс баяжуулах үйлдвэрийг түүхий нүүрсээр хангах үндсэн зорилготой.
Төслийг 2021 оны 08 сараас эхлүүлсэн бөгөөд төслийн зураг төсөл, тоног төхөөрөмж худалдан авалт, угсралт суурилуулалт, туршилт тохируулгын ажлууд нийт 31 сарын хугацаанд үргэлжлэн 2024 оны 1 дүгээр улиралд дуусгахаар ажиллаж байна.
НИЙТ 7 ТЕХНОЛОГИЙН ДАМЖЛАГА БҮХИЙ ДЭД БҮТЦИЙН БАЙГУУЛАМЖ
Бутлуур, туузан дамжуурга, овоологч, овоолгоос тэжээгч, вагонд ачигч зэрэг үндсэн тоног төхөөрөмжүүд нь нэгдсэн удирдлагын өрөөнөөс хяналт, удирдлагыг хийх боломжтой SCADA системтэй байна.
Төслийн шатанд доорх байгууламжууд орно:
- Бутлуурын хүчин чадал - 20 сая тон/жил
- Овоолго үүсгэгч – 20 сая тон/жил
- Овоолгоос ачигч – 20 сая тон/жил
- Вагонд ачих – 27 сая тон/жил
- Нүүрс баяжуулах үйлдвэрт шууд ачилт хийх – 20 сая/тон жил
Төслийн шатанд цахилгаан эрчим хүчийг төслийн талбайгаас 0.6 км-т байрлах 2х40 МВа чадалтай “Цанхи” 110/35/6кв-ийн дэд станцаас хангахаар төлөвлөсөн.