Нийгмийн хариуцлага
Бодит амжилтын төлөө
Бид улс орны эдийн засгийн өсөлт, нийгмийн хөгжилд дорвитой хувь нэмэр оруулахын зэрэгцээ нийгэмд чиглэсэн үйлсийг бодитоор хэрэгжүүлэх тэр дундаа боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах, спорт хөгжлийг дэмжих, байгаль хамгаалал зэрэгт онцгой анхаарал хандуулж хүн, нийгэм, хүрээлэн буй орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулахыг эрхэмлэн ажиллаж байна.
Нийгэм
Бид нийгмийн хариуцлагынхаа хүрээнд төрөл бүрийн арга хэмжээ, сайн дурын үйл ажиллагаанд идэвхитэй оролцож мөн зохион байгуулж, нийгмийн өмнө хариуцлагатай ханддаг.
100 мод 100 шийдэл
Бодийн ажилтан, байгаль орчин, нийгэм, боловсрол гэх мэт бүхий л салбар нэгж рүү төрөлжин орж хувь нэмрээ оруулан үйл ажиллагаа явуулахаас гадна төслийн хүрээнд нийт 100 шийдлийг бодит үйл хэрэг болгож ажиллана.
БАЙГАЛЬ ОРЧИН
Байгаль орчинд учруулах нөлөөллийг бууруулахад онцгой анхаарч холбогдох мэргэжилтнүүд болон нутгийн иргэдийн зөвлөгөөг хэрэгжүүлэн ажилладаг.
СЭТГЭГДЭЛ
Т.Энхжаргал
Монголын Дугуйн Холбооны шигшээ багийн тамирчин, ОУХМ
“Бодь Интернэшнл” ХХК нь нийгмийн хариуцлагатай, спортыг хөгжүүлэх үйлсэд тогтмол, бодитой хувь нэмрээ оруулж ирсэн бөгөөд ОУХМ Т.Энхжаргалд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож улс эх орныхоо нэрийг өндөрт өргөж спортын дахин шинэ хуудас нээхийг хүсэн ерөөж дэмжлэг үзүүлсэн.
Б.Сэр-Од
Хөнгөн атлетикийн Гавьяат тамирчин
Англи улсын Лондон хотод болсон зуны олимпын ХХХ их наадамд тамирчин С.Сэр-Од Бодь группийн ивээн тэтгэлэгтэйгээр оролцож дэлхийд шигшигдсэн шилдэг 105 тамирчин оролцсоноос 42.2 км замыг 2:20:10 цагт туулан 51 дүгээр байрт шалгарч байв.
Нийгмийн хариуцлагын хүрээнд
хамтран ажиллах
Та нийгмийн хариуцлагын хүрээнд хамтран ажиллах саналтай бол бидэнтэй холбогдоорой.