БОДЬ ИНТЕРНЭШНЛ ХХК-ИЙН ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛИЙГ RAILWAY GAZETTE СЭТГҮҮЛ ОНЦОЛЛОО.

Бодь Интернэшнл ХХК-ийн хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлж буй Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төслийг Дэлхийн төмөр замын салбарын хамгийн нэр хүндтэй Railway Gazette International сэтгүүл онцоллоо. ТТ-ГС чиглэлийн төмөр замын төслийн тухай өгүүллэг тус сэтгүүлийн 2022 оны 06-р сарын дугаарт “Говийн нүүрсний экспорт төмөр замын тээвэрт шилжихээр зэхэж байна” гарчигтай…

ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН ЦОГЦОЛБОР ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦЛАА

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төсөлтэй танилцаж, мөн Өмнөговь аймаг, Гашуунсухайт боомтын төмөр замын шилжүүлэн ачих терминалын бүтээн байгуулалтын нээлтэд оролцлоо. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2021-2025 онд хэрэгжүүлэх “А6-20” дунд хугацааны бизнес төлөвлөгөөнд тусгагдсан Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төслийг 2022 оны долдугаар сард ашиглалтад оруулахаар…

“100 МОД – 100 ШИЙДЭЛ” төсөл хэрэгжиж эхэллээ.

Бодь Групп нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд урт хугацаанд үргэлжлэх өргөн цар хүрээтэй “100 мод – 100 шийдэл” төслийг 2022 оны 5 дугаар сараас эхлүүллээ. Энэхүү төсөл нь нийгмийн хариуцлагын хүрээнд бодийн ажилтан, байгаль орчин, нийгэм, боловсрол гэх мэт бүхий л салбар нэгж рүү төрөлжин орж хувь нэмрээ оруулан үйл ажиллагаа…

БОДЬ ИНТЕРНЭШНЛ ХХК “ТОП-100” АЖ АХУЙН НЭГЖИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА

Дэлхий нийтээр 2021 онд COVID-19 цар тахлын нөлөөлөл бизнес, эдийн засаг, үйлдвэрлэлийн салбарт тааварлашгүй сорилт, багагүй бэрхшээлийг авчирсан жил байлаа. Манай хамт олны хувьд энэ сорилтыг амжилттай даван гарч хамтдаа хичээн ажилласан билээ. Улсынхаа эдийн засаг, нийгмийн хөгжилд оруулж буй хувь нэмрийг таван үзүүлэлтээр үнэлэн шалгаруулдаг “Топ-100” аж ахуйн нэгжийн…

ТӨСЛИЙН ТАЛБАЙТАЙ ТАНИЛЦАХ “BODI FAMILY” АЯЛАЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“Бодь интернэшнл” ХХК-ийн баг хамт олон Улаанбаатар хотын оффис болон Өмнөговь аймгийн кемпгэсэн хоёр байршилд хуваагдан ажилладаг. Тэд хоёр жил гаруй хугацаанд нэг зорилго, бодит амжилтын төлөө нэгдэж, багийн гишүүн бүр “Тавантолгой-Гашуунсухайт” төмөр замын цогцолбор төслийн ажилд гар бие оролцон их бүтээн байгуулалтыг цогцлоож байна. Улаанбаатар хотын оффист ажилладаг ажилтан…

ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМАНД ЖИЛ БҮР 5000 МОД ТАРИНА

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, бүх нийтийн мод тарих өдрийг тохиолдуулан “Бодь интернэшнл” ХХК-ийн хамт олон иж бүрэн усалгааны систем бүхий 5000 ширхэг модыг Төв аймгийн Баянжаргалан сумын нутаг Гэгээн нуурын дэргэдэх 1.5 га газарт 2022 оны 05-р сарын 13-ны өдөр тарилаа. Тус газарт 5000 ширхэг модыг хашиж хамгаалан тогтмол усалгаа,…

“БОДЬ ИНТЕРНЭШНЛ” ХХК МОНГОЛЫН БАРИЛГЫН ҮНДЭСНИЙ АССОЦИАЦЫН ГИШҮҮН БОЛЛОО

Монголын Барилгын Үндэсний Ассоциаци нь 2019 онд зохиогдсон Бүх гишүүдийн ээлжит 4-р чуулганаас хойших 3 жилийн хугацаанд МБҮА ТББ-ын “Стратеги төлөвлөгөө 2020-2024”-г баталж, үүний дагуу үйл ажиллагаагаа төлөвлөгөөний дагуу амжилттай хэрэгжүүлсээр иржээ. МБҮА ТББ нь гурван жилд нэг удаа зохион байгуулдаг Бүх гишүүдийн V-р чуулганаа 2022.05.12-ны өдөр зохион байгууллаа. Энэ…

БОД МАЛЫГ ОСЛООС ХАМГААЛАХ ЦАЦРУУЛАГЧТАЙ ХҮЗҮҮВЧИЙГ МАЛЧДАД ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

“Бодь Интернэшнл” ХХК 2022 оны 04-р сарын 26-ны өдөр нийгмийн хариуцлагын хүрээнд санаачлан хэрэгжүүлж буй ажлын дагуу орон нутгийн айлуудын мал авто зам болон төмөр замын түр зам дээр шөнө оройн цагаар дайрагдах осол гарахаас урьдчилан сэргийлж бод малын цацруулагчтай хүзүүвч олгох ажлыг зохион байгууллаа. Энэхүү ажлын хүрээнд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн…

МАЛЧИН ӨРХӨД ӨВС ТЭЖЭЭЛИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ

2021, 2022 онуудад хаваржилт хүндэрсэнтэй холбоотойгоор “Бодь Интернэшнл” ХХК мал бүхий өрхүүдэд өвс тэжээлийн буцалтгүй тусламж үзүүлэн, хаваржилтийн хүндрэлийг давахад дэмжлэг болох ажлыг 2 дахь жилдээ зохион байгуулж байна. Тодруулбал, энэ онд Цогтцэций сумын Сийрст баг, Баян-Овоо сумын Могойт баг, Ханбогд сумын Жавхлант багийн малчдад 2295 боодол өвсийг үнэ төлбөргүй…

БОДЬ ГРУППИЙН 2022 ОНЫ СПОРТЫН АВАРГУУД ШАЛГАРЛАА

Бодь Групп, түүний охин компаниудын ажилтнуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулагдах таван төрөлт тэмцээнийг “BODI GAMES – 2022” нэр дор 02-дугаар сарын 26, 27-ны өдрүүдэд зохион байгууллаа. Хамт олны эрүүл мэнд, бие бялдрын хөгжил, спортын ур чадварыг дээшлүүлэх, шинэ залуу шилдэг тамирчдыг нээн илрүүлэх, чөлөөт цагаараа хамт олноороо…

ӨВЛИЙН ХҮЛЭМЖИЙН АЖ АХУЙН ТӨСӨЛ

Бодь Интернэшнл ХХК нь Грийн сити гарден ХХК-тай хамтран Улаанбаатар хотын Сонгино хайрхан дүүрэгт “Өвлийн хүлэмжийн аж ахуйн төсөл”-ийн бүтээн байгуулалтыг амжилттай хэрэгжүүлсэн. Энэхүү төслийн хүрээнд Голланд улсын технологиор 3000 м2 талбай бүхий “Мөнх зун” нэртэй хүлэмж барьж, ашиглалтад оруулсан. Тус хүлэмжид улаан лооль, өргөст хэмх тариалж, 4 сарын дотор…

СҮРЬЕЭГИЙН ТАСГИЙНХАНД ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭВ

Нийгэмд сүрьеэ гэх өвчинтэй тэмцэж байгаа хүүхдүүдийг гадуурхах явдал чамгүй ажиглагддаг. Мөн тусламжийн гараа сунгах хүсэлтэй хүмүүс ч тэр болгон байдаггүй. Тэгвэл “Бодь интернэшнл” ХХК хүүхдүүдэд сэтгэлээсээ туслахыг хүссэн. Компанийн зүгээс эдгээр хүүхдүүдэд эх үрсийн баярын бэлэг болгож гарын бэлэг гардуулсан. Компани мөнгөн туслалцаа үзүүлж, тоглоом, зурагт, тоглоомын өрөөгөөр хангаж…

ТЭТГЭВРИЙН УУГАН САН

Тэтгэврийн Ууган Сан нь цэвэр нийгмийн шаардлага, ажил олгогч болон ажилтнуудын санаачилгаар анх үүсгэн байгуулагдсан. Сангийн үндсэн зорилго нь улсын тэтгэврийн тогтолцооны дутагдлыг нөхөх, иргэдийн ирээдүйн санхүүгийн баталгааг хангах хангалттай тэтгэврийн орлогыг бий болгох, ажил олгогч байгууллагын ажилтнуудын нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэх, тухайн байгууллагадаа урт хугацаанд тогтвор суурьшилтай ажиллах хөшүүрэг…

МАЛЫН СЭГ ЗЭМ УСТГАХ АЖИЛД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ

Өмнөговь аймаг, Баян-Овоо сумын Могойт багт үхсэн мал амьтны сэг зэм устгах, халдваргүйжүүлэх ажлыг зохион байгууллаа. Энэ ажлыг хэрэгжүүлэхдээ Монгол Улсын MNS 6406:2015 стандартыг мөрдлөгө болгон Баян-Овоо сумын байгаль хамгаалагч, Могойт багийн дарга нартай хамтран дэмжлэг үзүүлж ажилласан юм. Тодруулбал, тухайн ажилд дэмжлэг үзүүлж хамтран ажиллах тухай албан тоотыг “Бодь…

“ЗҮРХ МАРТАХГҮЙ” ТӨСӨЛД БОДЬ ИНТЕРНЭШНЛ ХХК-ААС 60 САЯ ТӨГРӨГ ХАНДИВЛАЛАА

Монгол улсад жилд дунджаар мянган хүүхэд Зүрхний төрөлхийн гажигтай гэсэн онош сонсож тэдгээрээс 200-300 хүүхэд мэс засал хийлгэх шаардлагатай болдог бөгөөд зүрхний гажгийн мэс заслыг олноор нь хийх боломжгүйн улмаас өвчиндөө шаналж буй олон бяцхан үрс удаан хугацаагаар хүлээх шаардлагатай болдог байна. Харин УБ Сонгдо эмнэлгийн захирал, зүрхний мэс засалч…

ЗӨВШӨӨРӨЛГҮЙ СУУРЬШСАН ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖИЙГ НҮҮЛГЭЖ 750 ГА ГАЗРЫГ ЧӨЛӨӨЛЛӨӨ

“Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замын трассын дагуух газар чөлөөлөх ажлыг зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүн ажиллаж, 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 05 дугаар сарын 03-ны өдрүүдэд Цогтцэций сумын нутаг дэвсгэрт 750 га талбайд зөвшөөрөлгүй суурьшсан байрласан 140 монгол гэр гуанз, 10 шатахуун түгээх станц, 5 гэр кемп, 25 контейнер, 2…