Сонгон шалгаруулалтын үе шат

Бодит амжилтын төлөө хамтдаа.

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ПРОЦЕСС

Улс орныхоо бүтээн байгуулалтанд бодит хувь нэмрээ оруулах хүсэл тэмүүлэл дүүрэн чадварлаг мэргэжилтэн, инженерүүдэд ажлын байр үргэлж нээлттэй.

Хүний нөөцийн бүрдүүлэлтийн олон төрлийн сувгаар нээлттэй ажлын байранд хандсан ажил горилогчдийн хувийн ялгаатай байдлыг хүндлэн, үл ялгаварлах, үл хязгаарлах, давуу байдал тогтоохыг хориглох зарчим, үзэл санаанд тулгуурлан олон улсын стандартад нийцсэн сонгон шалгаруулалтын арга хэрэгсэлүүдээс сонгон хэрэглэж, ажлын байрны шаардлагад нийцсэн ажилтанг сонгон шалгаруулахад оршино.

Бодь интернэшнл ХХК нь ажилтан сонгон шалгаруулахдаа бизнесийн үндсэн зарчим, үйл ажиллагааны онцлогт тулгуурлан ажил горилогч нарт ямагт нээлттэй, адил тэгш боломжийг олгож, шударга ил тод байдлыг баримталдаг.