Хүний нөөц
Бодит амжилтын төлөө
Хүний нөөцийн бодлого
- Мэдлэг, ур чадвар, мэргэшил, туршлагад үндэслэн шударга, ил тод, өрсөлдөөний зарчмыг баримтлан, эрх тэгш боломжоор хангах замаар хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтыг оновчтой хэрэгжүүлэх
- Ажилтнуудын шинэ санал санаачлагыг дэмжиж, оролцоог урамшуулж, сайн гүйцэтгэлийг олж танин урамшуулах замаар үр дүнд чиглэсэн өндөр гүйцэтгэлтэй багийн соёлыг бүрдүүлэх
- Сургалт хөгжлийн хөтөлбөр, үйл ажиллагааг системтэйгээр хэрэгжүүлж удирдлагын болон бүх түвшний дараагийн залгамж халааг бэлтгэх, залгамж байдлыг тасралтгүй хангах
- Мэргэшсэн, туршлагатай ажилтнуудын мэдлэг, ур чадвар, туршлагаас хуваалцаж хамтран ажиллах, харилцан суралцах идэвхи санаачлагыг дэмжиж, сайн туршлагыг түгээх
- Ажилтнуудын хувийн болон манлайллын ур чадварыг байнга хөгжүүлэх замаар хөрвөн ажиллах чадварыг бэхжүүлж ажиллах хүчний тогтворжилтыг ханган ажиллах
Бодит манлайлал
Карьерийн өсөлт
Ирээдүйн Бодийн ажилтан Та ч гэсэн бүтээн байгуулалтын томоохон төсөлд бид бүхэнтэй нэгдэж, өөрийн үнэ цэнийг бий болгохыг хүсвэл бид танд дараах боломжуудыг амлаж байна.
- Карьерын өсөлт
- Суралцах хөгжих таатай боломж
- Чадварлаг баг, хамт олон
- Ажлын таатай орчин