“УБТЗ” ХНН үүсэн байгуулагдсаны 75 жилийн ой болон Дэлхийн оюуны өмчийг хамгаалах өдрийг тохиолдуулан тус өдөрлөгийг “УБТЗ-75 жил ба Инновац” уриан дор зохион байгуулагдаж байна.

Энэхүү өдөрлөгт “Бодь” группийн инженерүүд “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замын цогцолбор төслийн хүрээнд нэвтрүүлсэн шинэлэг техник, технологиудын шийдлүүдийг танилцуулж, сайн туршлагаа хуваалцан оролцож байна.