“Бодь Интернэшнл” компани нь ажилтнуудынхаа гэр бүлийн гишүүдийг Өмнөговь аймагт цогцлоож буй их бүтээн байгуулалтын талбарт урьж, “Bodi family day” аялал арга хэмжээг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай билээ.

Энэ жилийн тухайд ажилтнуудын маань гэр бүл “Тавантолгой Нүүрс Ачих Логистикийн Төв”-ийн төслийн бүтээн байгуулалт, үйл ажиллагаатай танилцлаа.

Уг төслийн бүтээн байгуулалтыг тэдний гэр бүлийн гишүүн нь мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвар, хичээл зүтгэл, нөр их хөдөлмөрийн үр дүнгээр амжилттай хэрэгжүүлж байгааг аялалд оролцогчид маань бодитоор харан бахархаж хамтдаа сайхан дурсамжийг бүтээлцсэн юм.