Санхүүгийн чиглэлээр олон улсын мэргэжлийн цол, зэрэгтэй (ACCA, CGMA, CIMA, AICPA, CFA, CMA, CISA) Монгол мэргэжилтнүүд болон эдгээр мэргэжлийн зэргийг эзэмшихээр суралцаж буй суралцагчид, төгсөгчид “Financial Elites Networking Event”-д нэгдэн туршлага солилцож, хамтран ажиллах боломжуудын талаар хэлэлцлээ.

Энэхүү уулзалт арга хэмжээнд СЭЗИС-ийн 2003 оны төгсөгч “Бодь Интернэшнл” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Долгормаа зочин илтгэгчээр уригдаж, боловсрол, карьерын замнал, ажил мэргэжлийн туршлагаа хуваалцлаа.

Тэрээр өөрийн туршлагадаа үндэслэн өнгөрсөн хугацаанд амжилттай хэрэгжсэн “Мега төсөл”-үүдийн санхүүгийн менежмент, стратегийн төлөвлөлтийг онцлон дурьдаж удирдлага, шийдвэр гаргалтын түвшинд санхүүгийн мэргэжил хэр чухал, үр нөлөөтэй талаарх ойлголт, мэдээллийг оролцогчдод хүргэсэн юм.