Дэд бүтэц, төмөр зам, барилга угсралт зэрэг бүтээн байгуулалтын салбаруудад хамтын ажиллагааг эрэлхийлэх, судалгаа хөгжүүлэлтийг өрнүүлэхээр талууд 2024.05.01-ний өдөр санамж бичиг үзэглэлээ.

1828 онд байгуулагдсан Bureau Veritas нь 100 гаруй улс оронд үйл ажиллагаа явуулдаг, 400 мянга гаруй хамтрагч, үйлчлүүлэгчтэй. Харилцагч байгууллагууддаа чанар, аюулгүй ажиллагаа, байгаль орчны хамгаалал, нийгмийн хариуцлагын өсөн нэмэгдэх сорилд нийцсэн үйл ажиллагаа явуулдаг болоход туслах буюу шалгах, хянах, баталгаажуулах үйлчилгээг хүргэдэг дэлхийд тэргүүлэгч компани юм.

2012 онд Монгол дахь салбараа нээж, 2013 оны 8-р сараас эхлэн “Бьюроу Веритас Инспекшэнь Тестин Монголиа” ХХК нь албан ёсоор үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

Тус компанийн лаборатори нь 2014 онд Стандарт хэмжилзүйн үндэсний төвөөс ISO 17025, 2015 онд IBE ISO 1800 1900 стандандартаар тус тус магадлан итгэмжлэгдсэн. Улаанбаатар хотод лабораторийн үйл ажиллагаа явуулахаас гадна уурхайн бүсэд дээжлэлт, зөөврийн лабораторийн үйл ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлж буй.