Түүхэн замнал

Бодит амжилтын төлөө

1993 - Бодь Интернэшнл ХХК

Бодь Интернэшнл ХХК нь 1993 оны 6 сарын 20-нд үүсгэн байгуулагдав.

1995 - Голомт банк

Хувийн арилжааны Голомт банк, анхны лизингийн үйлчилгээний Монгол Лизинг компаниудыг байгуулав.

1997 - Бодь Пропертийз ХХK

Барилгын төсөл хэрэгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулах Бодь Пропертийз ХХК байгуулагдав.

2001 - Эс-Би Логистикс ХХК

Олон улсын ачаа тээврийн Эс-Би Логистикс ХХК, бичил санхүүгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийж байгуулав.

2003 - Бодь цамхаг

“Бодь цамхаг” хамгийн орчин үеийн дизайн шийдэл бүхий оффис барилгыг “Бодь Пропертийз” ХХК ашиглалтад оруулав.

2006 - Голомт хотхон

Голомт хотхон орон сууц болон үйчилгээний цогцолборыг бүрэн ашиглалтанд оруулав.

2009 - “Green City Garden” ХХК

Улаанбаатар хотын иргэдийг эрүүл, чанартай хүнсний ногоогоор хангах зорилготой “Green City Garden” ХХК байгуулагдав.

2013 - Red Rock

Горхи-Тэрэлжийн Байгалийн Цогцолбор Газарт Red Rock Resort төслийг эхлүүлж, 2015 онд үйл ажиллагааг нь эхлүүлэв.

2014 - Голомт Файнэншл Групп ХХК

Голомт Файнэншл Групп ХХК банк санхүү, даатгал, үнэт цаас, хөрөнгө оруулалтын санхүүгийн Групп компанийг байгуулав.

2015 - Цэцэнс Майнинг энд Энержи ХХК

Цэцэнс Майнинг энд Энержи ХХК-ийн хөрөнгө оруулалт хийж, уул уурхай, эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулах суурийг тавив.

2019 - Тавантолгой – Гашуун Сухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төсөл

Тавантолгой – Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төслийн ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж эхлэв.

2022 - Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв

Жилд 20 сая/тонн түүхий нүүрсийг вагон тээвэрт ачих хүчин чадалтай логистикийн төвийг бүтээн байгуулж байна.
Бидэнтэй холбогдох

Парк Плэйс Товер

Сүхбаатар дүүрэг, Чингисийн өргөн чөлөө 24, Парк Плэйс Товер 3-р давхар. Улаанбаатар хот

11-315144

Парк Плэйс Товер 3-р давхар