Дэлхийн дулаарлын эсрэг өдрийг тохиолдуулан “Бодь Интернэшнл” компани Байгаль орчны өдөрлөг зохион байгууллаа. Энэ үеэр “Уур амьсгалын өөрчлөлт, дасан зохицохуй” сэдвийн хүрээнд чөлөөт хэлэлцүүлгийг хийсэн юм.

Хэлэлцүүлгийн үеэр оролцогчид “Уур амьсгалын өөрчлөлтийн өнөөгийн байдал, шийдвэрлэх боломж”-ийн талаар ярилцлаа. Түүнчлэн тус арга хэмжээнд олон улсын залуучуудын байгууллага YMCA болон Sandvik группийн хамт олон оролцлоо.

 

Бодь Интернэшнл компани нь стратегийн өндөр ач холбогдолтой томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг. Үүнд “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замын цогцолбор төсөл, “Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв” төсөл багтана. Энэ хоёр төслийн хүрээнд дагалдах 59 барилга, байгууламжуудыг барьж эхнээс нь ашиглалтад оруулж эхлээд байна. Эдгээр бүх барилга, байгууламжуудыг барихдаа байгаль орчинд ээлтэй, эко байх тал дээр онцгой анхаарч ажиллажээ. Тухайлбал 2022 онд “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замын төслийн нэгдсэн удирдлагын байр болон хөдлөх бүрэлдэхүүний засварын төв зэрэг барилгууд нь байгальд ээлтэй оны Шилдэг барилгаар шалгарсан юм.