Өнөөдөр Бодь Интернэшнл ХХК-ийн Судалгаа Хөгжүүлэлтийн Төвд “Тавантолгой Гашуунсухайт төмөр замын дохиолол холбооны танилцуулга, хэлэлцүүлэг” сэдэвт хэлэлцүүлэг амжилттай болж өндөрлөлөө.

Хэлэлцүүлэгт Монгол улсын төмөр замын дохиоллын мэргэжлийн 45 инженер, мэргэжилтнүүд, удирдлагуудын төлөөлөл оролцсон юм.

“Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замын дохиолол холбооны системд галт тэрэгний хажуугийн илрүүлэх систем буюу 5Т систем, галт тэрэгний автомат зурмагийн программыг анх удаа нэвтрүүлснээр онцлогтой бөгөөд алсын удирдлагын системийг Монгол улсын хэмжээнд нэвтрүүлснээрээ анхдагч болсон юм.

Уг төсөлд:

  • Дохиоллын системийн угсралт суурилуулалтыг 50 гаруй дохиоллын мэргэжлийн инженер,
  • Шилэн кабел, цамхагийн байгууламжийн угсралт суурилуултын ажлыг 15 туслан гүйцэтгэгч нийт 120 гаран холбооны мэргэжлийн инженер техникийн ажилтнууд оролцсоноороо онцлогтой.

Өнөөдрийн хэлэлцүүлгээр бид хэрэгжүүлсэн системийн танилцуулга, тулгамдаж байсан асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн болон цаашид шийдвэрлэх шаардлагатай асуудлуудыг мэргэжлийн салбарын бусад байгууллагын төлөөллүүдтэй ярилцаж, санал бодлоо хуваалцсанаараа өндөр өгөөжтэй үйл ажиллагаа болж чадлаа.