Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас жил бүр эрэмбэлдэг ТОП 100 жагсаалтад бид энэ жил 17-р байрт бичигдлээ.

ТОП 100 ААН-ийг шалгаруулахдаа Бизнесийн байгууллагын тухайн жилийн улсын төсөвт оруулсан татвар, борлуулалтын орлого, ажилтны тоо, ашиг, хөрөнгийн хэмжээ зэрэг үзүүлэлтэд тулгуурлан тодруулдаг ба өнгөрсөн онд 25-р байрт эрэмблэгдэж байсан амжилтаа ахиуллаа.

1993 онд үүсгэн байгуулагдсан “Бодь Интернэшнл” ХХК нь 30 дах жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд энэ хугацаанд нийгмийн хариуцлага, ёс зүйг эрхэмлэн ажиллаж бизнес, дэд бүтцийн салбар бүрд жишиг тогтоосон бүтээн байгуулалт, инновац нэвтрүүлсэн бүтээгдэхүүн үйлчилгээг санаачлан хэрэгжүүлж улсын төсөвт төвлөрүүлдэг албан татварын хэмжээгээр Монголын тэргүүлэгч компаниудын нэг байсаар ирсэн. Цаашид ч улс орон, нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулсаар байхыг бид эрхэм зорилгоо болгон ажиллаж байна.

Энэхүү амжилтыг хамтдаа бүтээлцсэн нийт хамт олон болон харилцагчиддаа баяр хүргэж, амжилт хүсье!