Бодь Интернэшнл компанийн зүгээс жил бүр  ажлын бүтээмж, гүйцэтгэлийн үр дүн, идэвхи чармайлт, ур чадвар, амжилтаараа бусдыг манлайлан ажилласан шилдэг ажилтнуудаа шалгаруулан, гадаадад аялах эрхийн бичгээр шагнаж урамшуулcаар ирсэн.

Энэ оны тухайд шилдэг ажилтнуудыг шалгаруулахдаа нийт ажилтнууд дунд 5 төрлийн номинацийг зарлаж эдгээр номинациудад “Ажилтан өөрийгөө нэр дэвшүүлэх”, “Хамт олноос нь нэр дэвшүүлэх” байдлаар зохион байгуулснаараа онцлог боллоо.

2023 онд хамт олноо манлайлан ажиллаж, ур чадвар, мэдлэг, оюунаа харамгүй зориулан, өрнүүн их амжилт гаргасан “ОНЫ ШИЛДЭГ” ажилтнууддаа баяр хүргэж ажлын өндөр амжилт хүсэн ерөөе 🎉🎉🎉
БОДИТ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ ХАМТДАА