Бодь Групп удирдах ажилтнуудынхаа мэдлэг, ур чадвар манлайллын чадамжийг хөгжүүлэх зорилгоор дэлхийд тэргүүлэгч Харвард Бизнесийн сургуулийн “HARVARD MANAGEMENTOR” цогц сургалт хөгжлийн шалгарсан хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүллээ.

Энэхүү хөтөлбөр нь гүйцэтгэлд суурилсан манлайллын гол чадваруудыг эзэмшүүлэхэд чиглэсэн бөгөөд Өөрийгөө удирдах, Бусдыг удирдах, Бизнесээ удирдах гэсэн үндсэн 3 бүлгийн нийт 41 модуль сургалтаас бүрджээ.

Хөтөлбөрийн хүрээнд суралцагч судалгаанд суурилсан нийтлэлүүд, бодит кейсүүд дээр ажиллаж ур чадвараа хөгжүүлэх, ажлын байрандаа шууд турших боломжтой арга хэрэгслүүдийг суралцсан байна.

Хөтөлбөрөө амжилттай дүүргэсэн манлайлагч ажилтнууддаа баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсье!