Бодь Интернэшнл 2023 оноос эхлэн AustCham Mongolia/Австралийн Худалдааны Танхимын Удирдах Зөвлөлийн гишүүнээр сонгогдон амжилттай ажиллаж байна.

Энэ хүрээнд тус танхимын төлөөлөгчдийг Өмнөговь аймаг дахь “Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв” болон “Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам”-ын цогц бүтээн байгуулалтуудтай танилцуулах арга хэмжээ, хэлэлцүүлгийг 2024.02.24-ний өдөр зохион байгууллаа.

Мөн арга хэмжээгээр стратегийн өндөр ач холбогдол бүхий үндэсний бүтээн байгуулалтуудад Монгол инженер, мэргэжилтнүүд олон улсын стандарт, менежмент, техник технологийн мэдлэг, шийдлүүдийг хэрхэн нэвтрүүлж ажилласан арга барил, туршлагаа хуваалцсан юм.