“ТАВАНТОЛГОЙН НҮҮРС АЧИХ ЛОГИСТИКИЙН ТӨВ” төслийн бүтээн байгуулалттай Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим болон Монголын Барилгын Үндэсний Ассоциаци ТББ-ын төлөөллүүд танилцлаа
“Бодь Интернэшнл” компанийн бүтээн байгуулж буй стратегийн өндөр ач холбогдол бүхий “Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв” төслийн бүтээн байгуулалтыг Вагонд ачигч, Бутлуур, Туузан дамжуурга, дагалдах тоног төхөөрөмж, Овоологч, тэжээгч, Барилга байгууламж, зам талбай, Эрчим хүч, автоматжуулалт зэрэг 6 багц ажлын хүрээнд гүйцэтгэж байна.
Төслийн нийт гүйцэтгэл 88.04 хувьтай, бүтээн байгуулалтыг 2024 оны 2-р улиралд дуусгахаар төлөвлөн ажиллаж байна.
Монгол Улсад томоохонд тооцогдох уг ачилтын байгууламж нь цагт 3500 тн, жилд 20 сая.тн нүүрсийг бутлах, ангилах, холих, дамжуулан ачих хүчин чадалтай.
Төслийн хүрээнд дэлхийд тэргүүлэх дэвшилтэт технологийг нэвтрүүлэхийн зэрэгцээ, технологийн горимыг нарийн баримтлан үйл ажиллагаа явуулж байна.
Байгууламж ашиглалтад орсноор улсын экспортыг нэмэгдүүлэх, тээвэрлэлтийн зардлыг бууруулах, шинээр ажлын байрууд бий болох, авто тээвэртэй холбоотой үүсэх байгаль орчны сөрөг нөлөөллийг багасгах зэрэг байгаль орчин, нийгэм, эдийн засгийн өндөр ач холбогдолтой юм.